21 -Р ЗУУНЫ ГАЗАР ЗҮЙН НЭЭЛТ
21-р
зууны Газар зүйн Нээлтийн агуулга нь Монгол оронд дорнын далайн хүхэрт
шар ус ороогүй Газар зүйн байрлалыг зарласан мэдээлэл байсан юм. Гэтэл
тийм даацтай эсэргүүцэлтэй тулгарсан нь 3 тэр бум жилийн өмнө Далайн
хүхэрт шар ус бүхнийг бүрхчихсэн байхад юуных нь “далайн ус ороогүй
цэвэр газар вэ” гэсэн маш тогтвортой Шинжлэх ухаанч Нийгмийн
Сэтгэлгээтэй тулгарсан юм. Энэ бол Хамаг Монголчууд ба 21-р зууны Монгол
Үндэстнүүдийн Ертөнцийг үзэх үзэл Онол, харилцан бие биенээ үгүйсгэх
сүүлчийн зөрчилдөөн сүүлийн 8 зууны туршид мөн л дөрөв дэхээ үргэлжилж
буй явдал ажээ. Мэдээж дөрөв тоон үзүүлт дорныхонд хатуухан байдаг.
Харин цэнгэг Уст Тетис далай хэрхэн энэрэнгүй байсан нь Эрдэмтэд
Сулинхээрт тулж тэлсэн мэт төсөөлдөг. Гэтэл Дэлхийг тав дахь далай
бүхэлд нь бүр түүнээ ч өмнө анхдагчаасаа ч өмнө 3 тэр бум жилийн өмнө
Дэлхийг бүрхсэн, цор ганц Отгон тэнгэр үлдсэн мэт Шинжлэх ухаанч
ойлголт. Шинжлэх ухаан хэдий олон янзын таамаг төсөөлөл дэвшүүлсээр
ирсэн ч түүнээ Шинжлэх ухааны судалгаа эрэл хайгуулаар эсвэл батлан
нотолж эсвэл түүнээ няцаан үгүсгэх нь албан ёсных байдаг. Хэзээ хаана
хэн гэгч Эрдэмтэн Шинжлэх ухааны ямар салбарт юуг хэрхэн баталсан эсвэл
няцаасан тухай судалгааны дүгнэлтийг тодорхой нэг албан ёсны Эрдэм
шинжилгээний байгууллага Олон нийтэд зарлан албан ёсоор мэдэгддэг. Энэ
бол аливаад хандах Шинжлэх ухаанч хандлага. Гэтэл нэгэнт сөрөг Шинжлэх
ухаанч дүгнэлт байгаа тохиолдолд зөвхөн Шинжлэх ухаанч хандлагаар өөрийн
дүгнэлтийг батлах мөн Шинжлэх ухаанч хандлагаар бусдын дүгнэлтийг
няцаах нь маргааныг таслах юм. Энэ бол мэдээж Шинжлэх ухаанч хандлага,
түүнийг Шинжлэх ухааны тодорхой салбаруудын Эх сурвалжуудаар батлагдах
ёстой. Би, өөрийн дүгнэлтүүдийг нотлохын тулд Геологийн Шинжлэх ухааны
Эх сурвалжуудыг ашигласан. Учир нь Геологийн үйл явц эргэлт
буцалтгүйгээс гадна хөдөлгөөнгүй батлагдсан түүнийг гуйвуулан ашиглах
боломжгүй, Гадаад дотоодын олон арван Геологчдын олон жилийн нөр их
ажлын үр дүн ба орчин цагийн техник технологийн дэвшил “гүтгэгдэх”
боломжгүй юм. Ингээд Дэлхийн царцдасын Геологийн хөгжлийн явцыг сэргээн
босгон тодорхойлогч Геологийн Шинжлэх ухааны Уулын чулуулагийн
чулуулагийн үнэлэхүй насыг тогтоосон Эх сурвалжуудыг үндэслэн Монгол
орны Царцдасын Геологийн хөгжлийн явцыг сэргээн босгож улмаар Монгол
орны:
- Усны Урагийн бичиг,
- Чулууны Урагийн бичиг,
- Салхины Урагийн бичиг,
- Төрийн Урагийн бичиг,
- Байгалийн Урагийн бичиг,
- Бурхадын –үүдийг “сэргээн босгосон” юм.
Ингэснээр, Дэлхий дээр анх Амьдрал “далайн Ус ороогүй хуурай
газарт үүссэн” тухай 21-р зууны Газар зүйн Нээлтийг баталгаажуулан
Шинжлэх ухааны үндэслэлийг тайлбарлан танилцуулж байна. Үүний үр дүнд
Монгол оронд 3 тэр бум жилийн өмнө Отгон тэнгэр уул үүсч, Очирваань
бурхан 3 тэр бум жилийн турш Халх Монголыг авран хамгаалсаар ирсэн,
тэрээр Дэлхий дээрх хамгийн анхны Уул, Галын тэнгэр, Монгол Төрийн Гал
голомт гэдэг мэдээлэл Шинжлэх ухааны үндэслэлтэй няцаагдсан юм. Ийнхүү
21-р зууны Монгол орны нийт хүн амын 97 % ийг эзэлсэн хэсгийнхний
Шинжлэх ухаанч Ертөнцийг үзэх үзэл Онол 21-р зууны Газар зүйн Нээлтээр
няцаагдаж байгаа юм. Ингээд Хүний удамын Урагийн бичиг гэж чухам юу
болох тухай, түүнийг хэрхэн хөтөлж ирсэн Түүх, түүнд тавигдах шаардлага
зэргийг эхлэн танилцаснаар:
- Усны Урагийн бичиг,
- Чулууны Урагийн бичиг,
- Салхины Урагийн бичиг,
- Төрийн Урагийн бичиг,
- Байгалийн Урагийн бичиг,
- Бурхадын Урагийн бичиг хэрхэн төсөөлөгдөх тухай ойлголт тодорхой болох болов уу хэмээн Хүний Урагийн бичгээс эхэлж нийтлэг ойлголтыг танилцуулахыг хичээв.
Та бүхэн, дээрх таван Урагийн бичиг нь эцэстээ аливаа хүний
удамын Урагийн бичиг хөтлөх Эх сурвалж болдог тухай ойлгох болов уу?
Тиймээс, Хүний удамын Урагийн бичиг хамгийн хожуу бичигдэх ба тэрээр
Монгол оронд Амьдрал үүссэн түүх, Дэлхий дахинд Амьдрал үүссэн түүх,
Дэлхийн Геологийн хөгжлийн түүхээс эхлэн үргэлжлэх юм. Тиймээс, Дэлхийн
Геологийн хөгжлийн түүх номыг дээрх номуудын дараа дуусган хожуухан
Хүний удамын Урагийн бичиг бичигдэнэ. Харин одоо хүний удамын Урагийн
бичиг өнөө үед хэрхэн ойлгож байгааг мөн ямархуу байх тухайд танилцуулга
юм.