ТӨРТ ЁСНЫ ОЮУН САНААНЫ ХУВЬСАЛ
“Төрт
ёсны Оюун Санааны Хувьсал” Шинжлэх ухааны “Нээлт” бүтээл анх удаа
Шинжлэх ухааны Эрдэм шинжилгээний судалгааны эргэлтэнд оруулж байна. Төр
ба Оюун Санааны Хувьсалын нэгдмэл байдлын онцлог харилцан хэрхэн
хувьсан өөрчлөгдөхийн учир шалтгаан нь Нийгмийн хөгжлийн чиг хандлагаар
тодорхойлогддог. Хүмүүс толинд өөрийнхөө дүрсийг хараад л өөрийнхөө
тухай анхны мэдээлэл олж авдаг. Хэрвээ толь ераөөсөө ч байхгүй бол
хэрхэн өөрийгөө таних вэ? Түүн лугаа адил хэрвээ Хувьсалын Онолын зүй
тогтнолыг мэдэхгүй бол хэрхэн хувьсан өөрчлөгдпөж байгаагаа мэдэх
боломжгүй. Шинжлэх ухаан хэмээх ойлголт нь аливаа юмсын бодит байдлыг
түүний материллаг байдлын төлөв шинж чанарын үзүүлтээр судлан тогтоохыг
нэрэлдэг асар олон салбар чиглэлүүдийн бие даасан судалгааны дүгнэт мөн.
Тиймээс, Шинжлэх ухаан нь өөрөө асар олон салбарт зэрэгцээ судалгаа
шинжилгээний ажлыг зохион байгуулан явуулдаг. Хүн төрөлхтний түүхэнд
Шинжлэх ухааны тухай ойлголт нь мөн л байсан. Нэн эртнээс Хүн төрөлхтөн
асар олон зүйлийг танин мэдэж түүний хувьсан өөрчлөгдөх үйл явцын зүй
тогтнолыг таньсаар ирсэн. Харин Төрт ёсны Оюун Санааны Хувьсал хэрхэн
явагдсан түүх нь анх удаа Шинжлэх ухаан үндэслэлтэй танилцуулж байна.
“Төрт ёсны Оюун Санааны Хувьсал” ном нь А3 форматын цаасан дээр бүгд 525
нүүр бичигдсан, 121 бүлэг бүхий Төрт ёсны түүхэн Гүн ухааны ном мөн.
Энэхүү номыг уншснаар Өвөг Монголчуудын эртний сонгодог Гүн ухаан болон
Хамаг Монгол Улсын Ахуй Төрт ёсны нийт 333 номын 1,000 гаруй Шинжлэх
ухааны Нээлт бүтээлүүдтэй товч тайлбартайгаар танилцах боломжтой.